Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-05-2024
монгол

Шинэ мэдээ

Таван толгойд цахилгаан станц барина


Zambaga 2016-06-26 05:06

Таван толгойд цахилгаан станц барина

         Монгол улсад бас нэг шинэ бүтээн байгуулалт гараагаа эхэллээ. Энэ бол Таван толгойн цахилгаан станцын бүтээн байгуулалт болж байна. Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол Шангри-Ла зочид буудалд болов. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барьж, Оюутолгой төсөл, өмнийн говийн аж үйлдвэрийн болон уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчээр хангах зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд барьж байгуулах Таван толгой цахилгаан станц нь Монгол Улсын анхны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч буюуIndependent power producer (IPP)” төсөл болох юм. Монгол Улсын Засгийн Газрын харьяа Төслийн нэгжээс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпораци, дотоодын хөрөнгө оруулагчаар М-Си-Эс компани тус тус шалгарч, төслийг хэрэгжүүлэгч Таван толгой цахилгаан станц Компани байгуулагджээ. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар үндсэн худалдан авагч болох Оюутолгой ХХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төслийг санхүүжүүлэгч олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээр хийх зэрэг томоохон ажлын эхлэл тавигдаж байгаа аж.

          Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэдгийг онцолсон юм. Тэрээр “Монгол Улс бизнестээ эргэн ирж байгаагийн нэг том үйл явдал тохиож байна. Энэ бол Тавантолгойн цахилгаан станцын төсөл бөгөөд өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, уг төслийн хөрөнгө оруулагчдын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байна” гээд “IPP” төсөл анх удаа хэрэгжиж байгаа учраас шинэ ойлголтууд, шинэ зохицуулалт,  шинээр мэдэх, сурах зүйлс чамгүй их гарч байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй “гэлээ.

             Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Мабубени корпораци шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна. Таван толгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.

 

Үзсэн: 1595

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна