Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ


Zambaga 2016-07-04 11:07

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 2016 оны 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч ажиллаж буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсны айлчлалынхаа өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм. БНСУ-ын Засгийн газар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад манай улсад тодорхой дэмжлэг үзүүлжээ.

Үзсэн: 1247

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна