Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Улсын Их Хурлын анхдугаар хуралдаан нээлтээ хийлээ


Zambaga 2016-07-04 11:07

Улсын Их Хурлын анхдугаар хуралдаан нээлтээ хийлээ

Долоо дахь удаагийн Улсын Их Хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг зохион байгуулж явуулсан юм. Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна” хэмээн онцолсон юм.  Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрийг уншиж танилцуулсны дараа гишүүд тангаргаа өргөлөө.

Гишүүд тангаргаа өргөсний дараа Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд 76 суудлаас 65 суудал авсан МАН Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 86.8 хувийн саналаар Улсын Их Хурлын даргаар сонголоо.

 

Үзсэн: 1286

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна