Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна


Zambaga 2016-07-14 07:07

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байна. Энэхүү айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлал бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлов. Мөн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэхүү дэмжлэг, тусламж Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга болон Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэмдэглэж, Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс Монголд Улстай харилцах асуудалд онцгой ач холбогдол өгч ирсэнд гүн талархал илэрхийлсэн юм. Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.


 

Үзсэн: 1192

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна