Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Каллаг хүлээн авч уулзлаа


Zambaga 2016-07-15 03:07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Каллаг хүлээн авч уулзлаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Индонез Улсын Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Каллаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр Монгол-Индонезийн Засгийн газар хоорондын комисс ажилладаг. Түүний ээлжит хуралдаан өнгөрсөн жил Жакарта хотод болсон. Түүгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж Монгол, Индонезийн найрсаг харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байгаа.

Монгол Улсын санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилга байдаг. Түүнд хоёр тал хамтран ажиллах боломжтой” гэлээ.

Индонезийн Дэд Ерөнхийлөгч Мухаммед Юсуф Калла 60 жилийн өмнө Индонезийн Ерөнхийлөгч Сукарно Монголд айлчилж, улмаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Индонез хоёр улс сайн харилцаа хөгжүүлж, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ирснийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэж байв.


 

Үзсэн: 1164

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна