Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо” арга хэмжээг Нью-Йоркид зохион байгууллаа


Zambaga 2016-07-18 06:07

“Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо” арга хэмжээг Нью-Йоркид зохион байгууллаа

 Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас  Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ), Олон улсын хуулийн хөгжлийн байгууллага (ОУХХБ)-тай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба хариуцлагын тогтолцоо” арга хэмжээг Нью-Йорк хотноо зохион байгууллаа.  Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын түүхэнд хамгийн олон талын дуу хоолой, оролцоог хангаж тодорхойлсон баримт бичиг болох Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төрийн албаны хариуцан тайлагнах тогтолцоо, түүнд иргэдийн зүгээс хяналт тавих боломжийг хангах нь онцгой чухал гэж цохон тэмдэглэв. Элчин сайд С.Сүхболд цааш нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд засаглалын тухай тусгай зорилгыг тусгаж, 2030 хүртэл засаглалын тогтвортой, найдвартай үйл ажиллагааг хангах зарчим, үйл ажиллагааг тодорхой зааж өгснийг дурдсан байна. Ардчилал, хүний эрх, хариуцлагын тогтолцоогүйгээр тогтвортой хөгжлийн зорилгууд хэрэгжихгүй тул улс төрийн үйл явц, төрийн институциудын үр дүн,  хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх хэрэгтэй гэдгийн илтгэгч, оролцогчид санал нэгтэй тэмдэглэж байлаа. Үүний тулд ард иргэд, улс төрийн намууд, парламент, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, холбогдох бусад талын оролцоо, хяналтыг хангах арга, механизм чухал болохыг мөн онцолж байсан юм. Энэхүү арга хэмжээнд ACДҮОУХ, ОУХХБ-ын төлөөлөгчдөөс гадна Филиппиний Үндэсний статистик, бүртгэлийн газрын дарга мөн Азийн ардчиллын сүлжээний газрын төлөөлөгчид оролцож, Азийн орнуудын туршлага, сургамжаас хуваалцсан байна.

Үзсэн: 1144

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна