Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлал 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл боллоо


Zambaga 2016-07-18 07:07

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлал 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл боллоо

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Ухаалаг боловсрол төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр, Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх 2 дахь шатны төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр, 2016-2019 оны соёлын солилцооны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хөтөлбөрт, Соёлын өв, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, Мэдээлэл, технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт  хамтран ажиллах, Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах, Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хотхон байгуулах туршилтын төсөл дээр хамтран зэрэг хамтын ажиллагааны тохиролцоо, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, цаашид хоёр орны хамтын ажиллагааны шинэ 25 жилийн түүхэн хуудсыг нээх чухал эхлэл боллоо гэж хоёр тал үзсэн байна.


 

Үзсэн: 1219

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна