Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол-Солонгосын бизнес форум” Улаанбаатар хотноо боллоо


Zambaga 2016-07-18 07:07

“Монгол-Солонгосын бизнес форум” Улаанбаатар хотноо боллоо

 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын бизнес форум 7-р сарын 18-нд Улаанбаатар хотноо боллоо. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн энэ удаагийн айлчлалын хүрээнд эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч гэх мэт томоохон төслүүдийн эхлэлийг тавиад байгаа энэ үед тус форум болсноороо онцлог байлаа. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ форумын үеэр хэлсэн үгэндээ БНСУ нь дэвшилтэт технологи бүхий хүчирхэг үйлдвэрлэгч орон. Харин Монгол Улс байгалийн баялгаар дэлхийд дээгүүрт ордог. Иймд хоёр орон бие биенээ нөхөх таатай боломж байгааг онцлоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн нөөц бололцоо байна” гэж онцлон тэмдэглэлээ. Уг форумд Солонгосын талаас 190 томоохон компаниудын төлөөлөл оролцсон бол Монголын талаас 200 бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцож, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, ярилцсан байна. Мөн энэ үеэр хоёр талын төлөөлөгчид, ААН, байгууллагууд харилцан ойлголцох, хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. БНСУ нь манай улсын гадаад худалдааны дөрөв дэх том түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалтаараа 7 дугаарт жагсаж байгаа юм. 1990-ээд оноос хойш тус улсын бизнесмэнүүд манай улсад нийтийн хоол, зочид буудал, эрүүл мэнд болон мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж байгаа юм.


 

Үзсэн: 1117

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна