Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Риогийн Олимпод оролцох Монголын тамирчдын баг Бразилийг зорилоо


Zambaga 2016-07-20 05:07

Риогийн Олимпод оролцох Монголын тамирчдын баг Бразилийг зорилоо

 Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын таванд Оломпийн наадам эхэлнэ. Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр болох Олимпод оролцох тамирчдын багийг Монгол улсын нийслэл Улаабаатар хотод Чингисийн талбайд үдэлтийн ёслол боллоо. Риогийн олимпийн наадамд Монгол улсаас, жудо бөхөд 13 тамирчин, чөлөөт бөхөд 10, боксын төрөлд зургаан тамирчин, хөнгөн атлетикийн төрөлд тав, таеквондод нэг, нийт 42 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор боллоо. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин 2008 оны Олимпийн аварга, Н.Түвшинбаяр, ОУХМ, самбо бөхийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Дэлхийн цомын аварга, дэлхийд чансаагаараа жиндээ нэгдүгээр бичигддэг Д.Төмөрхүлэг, МУГТ, Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга, Ази тивийн аварга, М. Уранцэцэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олон улсын хэмжээний мастер О. Гүндэгмаа нарын зэрэг тив далхийд нэр алдраа цуурайтуулсан тамирчид Риогийн тэнгэрт Монголын далбааг мандуулах юм байна. Үдэлтийн ёслолд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн,олимпийн эрх авсан тамирчид  оролцож Төрийн хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглүүллээ. Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тамирчдад хандаж хэлсэн үгэндээ: “Манай шилдэг 42 тамирчин Дэлхийн спортын аваргуудтай хүч чадал, авъяас, ур ухаанаа уралдуулах гэж байна. Ард түмнийхээ хайр халамжийг дааж, сэтгэлийн хаттай байж Олимпийн алтан медалийн төлөө зүтгэх ёстой. Монголын ард түмэн Та нарыг харж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байна” гэсэн юм.


 

Үзсэн: 1142

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна