Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Мэргэд гарахын орон” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад бүртгэгдлээ


Zambaga 2016-07-21 05:07

“Мэргэд гарахын орон” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн жагсаалтад бүртгэгдлээ

“Мэргэд гарахын орон” Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар" ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат  өвийн жагсаалтад бүртгэгдлээ.

“Мэргэд гарахын орон”  Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар"-ыг Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн санаачлагаар 1924 онд Буриадын Агийн дацанд бүтээсэн аж. 

Тус толь бичиг нь үндэсний гүн ухааны сэтгэлгээ хийгээд шинжлэх ухааны төрөл салбарын хөгжил дэвшил, дорно дахины ард түмний соёлын гайхамшигт ололтод гүнзгий нөлөө үзуүлсэн хосгүй бүтээл.

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт манай улсаас нийт таван баримтат өв бүртгэгдсэнээс 2011 онд Лувсанданзаны "Алтантовч", "Монгол Шунхан Данжуур"; 2013 онд "Есөн эрдэнийн ганжуур"; Ази номхон далайн бүс нутгийн жагсаалтанд 2015 онд "Сахиусан дара эх" судар, 2016 онд “Мэргэд гарахын орон” тус тус бүртгэгджээ.

 

Үзсэн: 1714

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна