Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа


Zambaga 2016-07-27 05:07

УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

   УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Ц.Гарамжав, Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг Монгол Улс дахь  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Биата Транкман уулзалтын эхэнд баяр хүргэж хэлэхдээ: “Энэ удаагийн сонгуулийн үр дүнд  нийт сонгогдсон гишүүдийн 17,1 хувь буюу 13 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь Олон улсын эмэгтэй парламентчдын дундаж үзүүлэлттэй ойртож байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн ойр ажиллана гэсэн итгэлтэй байна” гэлээ. Уулзалтад оролцсон эмэгтэй гишүүд,“Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулна” гэж саналаа илэрхийлэв.

 

Үзсэн: 1129

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна