Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Засгийн газрын анхдугаар хуралдаан боллоо


Zambaga 2016-07-27 05:07

Монгол Улсын Засгийн газрын анхдугаар хуралдаан боллоо

     Монгол Улсын шинээр байгуулагдсан Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн  лхагва гарагт тогтмол хуралдаж байхаар товлосон билээ. Товлосон ёсоор өчигдөр ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа хийлээ. Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэнд, Барилга, хот байгуулалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр мөн  Эрчим хүчний яамны сайд нар томилогдоогүй байгаа тул үүргийг түр хамаарч буй сайд нар оролцлоо.

    Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар гурван багц томоохон асуудлыг шийдвэрлэлээ.  Үүнд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах мөн жилийн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс гадна олны анхаарлын төвд байгаа, “Эрдэнэс-Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 

    “Наадмын маргааш намар” гэдэг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанд бүх салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, ялангуяа цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээг түргэтгэх, хүүхдийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай зохион байгуулах ажлыг холбогдох яам, агентлаг газарт үүрэг болгосон байна.

 

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна