Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар шийдвэр гаргалаа


Zambaga 2016-09-06 08:09

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар шийдвэр гаргалаа

       Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Улсын Онцгой комисс нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай байна.  
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт тавих, эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Үзсэн: 1105

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна