Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна


Zambaga 2016-09-06 09:09

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

            УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм. 
Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, "Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.

Үзсэн: 1170

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна