Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Канадын Засгийн газар 55,4 сая канад долларын өртөг бүхий Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Zambaga 2016-09-07 06:09

Канадын Засгийн газар 55,4 сая канад долларын өртөг бүхий Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

           Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар  “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар, “УИХ-ын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга Марк Боск нар тус тус гарын үсэг зурсан байна.

Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш бөгөөд томоохон хөрөнгө оруулагч оронд тооцогддог. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм.

Үзсэн: 1205

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна