Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Бүргэдийн анчин охин" кино нээлтээ хийлээ


Densmaa 2016-09-12 07:09

"Бүргэдийн анчин охин" кино нээлтээ хийлээ

    Монгол улсын нэр, Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпан “The Eagle Huntress” буюу "Бүргэдийн анчин охин" киноны гол дүрийг амилуулж чаджээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн тус кино АНУ, Канад зэрэг олон улсад албан ёсоор нээлтээ хийж байна.  АНУ-д киноныхоо нээлтэд оролцож байх үеэр бүргэдчин охин Н.Айшолпан болон түүний аав ээжийг Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн эцэг, эх үдийн зоогонд урьжээ. Бяцхан биендээ багтамгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргасан Н.Айшолпан охины гараас дүүлэн ниссэн бүргэд адил түүний нэр хүнд ч холливуд даяар алдаршжээ.

Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээсэн, тус баримтат киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа дуулсан гээд л Н.Айшолпан охины хүрээлэл холливуд дотор эргэлдэх болсон юм.

 

 

 

Үзсэн: 2150

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна