Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр болно


Zambaga 2016-09-14 06:09

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр болно

 “Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.

Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр” зэрэг арга хэмжээ болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болох юм байна. Мөн хэвлэлийн компаниуд, зохиолчид номоо 20-50 хувийн хямдралтай худалдах аж. Энэхүү номын баярын үеэр зохиолчид уншигчидтайгаа уулзаж, хамт зургаа татуулж, худалдан авсан номон дээр нь гарын үсгээ зурж өгдөг уламжлалтай. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.

Үзсэн: 1366

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна