Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол орны уур амьсгалын онцлог”

Densmaa 2017-03-06 03:03

Монгол орон уур амьсгалын нөхцөл байдлаараа дэлхийн бусад улс орнуудаас онцлогтой, эх газрын эрс тэс уур амьсгалтай орон.

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдэн оршино. Мөн далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай билээ. Түүнчлэн цаг агаарын орчин нөхцөл богино хугацаанд хувирч өөрчлөгддөг онцлогтой бөгөөд их газрын эрс тэс шинж бүрджээ. Монгол орны уур амьсгал сүүлийн 70-аад жилд олон жилийн дунджаас 2,1 хэмээр дулаарсан нь дэлхийн дулаарлын дундаж хэмжээтэй харьцуулахад 3 дахин илүү дулаарсан байна.

Монгол орны уур амьсгалын онцлогийн талаар Эко Ази Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэнтэй уулзаж ярилцсан юм.

Ц.Адъяасүрэн: Монгол орон уур амьсгалын нөхцөл байдлаараа дэлхийн бусад улс орнуудаас нэлээд ялгарсан эх газрын эрс тэс уур амьсгал бүрдсэн орон. Монгол руу орж ирж байгаа цаг агаар, агаар мандлын процесс салхины урсгал их төлөв баруун хойд, хойд, баруун талаас орж ирдэг боловч зонхилох урсгал баруун хойноосоо байдаг. Хэрэв хойд талаасаа агаарын урсгал орж ирвэл хойд мөсөн далайн хүйтэн агаар Сибирь дээр бага зэрэг хувираад, тэгээд Монголын нутаг руу ирдэг. Ийм учраас Монголд хүйтэн болох тохиолдол их төлөв хойд мөсөн далайн агаар ирсэн тохиолдолд Монголд хүйтэн болдог. Зүүн хойноосоо агаар ирвэл өвлийн улиралдаа мөн Сибирийн хүйтэн газрыг дамжаад тэр чигтээ хүйтэн агаар хүрч ирдэг. Ингээд хамгийн хүйтэн нь зүүн хойноосоо агаар ирэх тохиолдолд ажиглагддаг. Дулаарал, дулаан байх процесс нь дандаа баруун талаасаа агаарын масс урсаж ирэх үед, Атлантын далайн агаар замдаа каракумын цөл рүү шилжих явцдаа хур тунадас чийгээ алдаад, тэндэхийн их хэмжээний дулаан агаарын хувирал өөрчлөлтөнд орж тэндхийн дулааныг өөртөө шингээж авна. Ингээд Монголд олон хоногийн үргэлжилсэн халуун дулаан цаг агаарын нөхцөл бүрддэг ийм онцлогуудтай. Тэгэхээр Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдлыг авч үзэхэд дээр өгүүлсэн агаар мандлын урсгалын онцлогуудыг харгалзаж үзэх нь зүйтэй юм.

Монгол орон бөмбөрцгийн дундад өргөрөгийн сэрүүн бүсэд байрладаг тул хавар, зун, намар, өвөл гэсэн ялгаа ихтэй, ээлжлэн солигдох жилийн дөрвөн улиралтай. Энэ чанараараа агаарын темпертурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг байна. Монгол орон богино хугацаанд үргэлжлэх хуурай зун, ихээхэн хүйтэн, урт өвөлтэй бөгөөд хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Монгол орны дөрвөн улирлын төлөв байдлын талаар Эко Ази Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал Адъяасүрэнгийн үргэлжлүүлэн ярихдаа:

Монгол нутгийн өвлийн онцлог гэвэл нилээн хүйтэн, ширүүн байдаг. Энэ нь Их нууруудын хотгор дээр төвтэй Азийн эсрэг циклон гэдэг нар зөв эргэсэн агаар мандлын хуулираа урсгал бүрддэг. Энэ нь хэдэн мянган километр диаметр бүхий том тоцтоц агаар мандалд үүсч байгаа хэрэг юм. Азийн эсрэг циклонд агаар мандлын урсгал дээрээсээ доошоо чиглэсэн урсгалтай байдаг. Тиймээс өвлийн улиралд салхи намуун тогтуун байдаг. Хойноос ирж байгаа хүйтэн агаар Их нууруудын хотгор дээр илүү хуримлагдаад тэнд үлдээд байдаг. Агаарын даралтын дэлхийн хэмжээний хамгийн их тогтоц Монгол оронд ажиглагдаж байсан. Тиймээс манай орны Увс аймаг, Их нууруудын хотгор, Тосонцэнгэлд өвөл 1 дүгээр сард хамгийн хүйтэн цаг агаар ажиглагддаг. Өвлийн улиралд Улаанбаатар хотод агаарын бохирдол ихэсдгийн нэг шалтгаан нь хүйтний эсрэг циклоны тогтцын нөлөө юм. Зуны улирлын онцлог гэвэл ялангуяа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 7 дугаар сарын 2 дугаар хагас 8 дугаар сарын эхээр үе үе цочмог хэт халуун болох тохиолдол ажиглагдах болсон нь дулааны улирлын нэг онцлог болж байна. Зуны үргэлжлэх хугацаа ерөнхийдөө олон жилийн өмнөхтэй харьцуулбал богиносч байгаа. Зуны дундаж температурын хэмжээ харьцангуйгаар буурах хандлагатай байна. Харин зун орох хур тунадасны хэмжээ сонирхолтой болж байна. Монголын хур тунадасны дийлэнх нь дулааны улиралд зүй тогтолтой. Хур тунадас олон жилийн өмнө зүсрэх байдлаар 2-3 хоног үргэжлэн ордог байсан нь газрын гадаргаар сайн шингэдэг байсан. Ингэхээр нар гарсан үед ногоон био масс бүрдэж ургац арвин гардаг байсан. Сүүлийн үед энэ нөхцөлд байдал өөрчлөгдөж, богино хугацаанд эрчимтэй аадар маягаар хур тунадас орж байгаа нь үер болох магадлалыг их болгож байна. Намар бол манай орны онцлогтой улирал. Хэдийгээр буцаж байгаа улирал ч гэлээ самар жимс боловсорч, тариа будаа, ургац ногоо ургадаг учраас Монголчууд “Алтан намар” гэж нэрийдэн их дуртай байдаг. Гэхдээ намрын улирал дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөн л уртасч байна. Налгар намар гэж монголчууд ярьдаг. Олон хоногоор шар нар гардаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хавар намар  нэлээн уртсах хандлагатай болж байна. Монголын хаврын гол онцлог гэвэл шороон шуурга шуурдгаараа онцлогтой. Шороо шуурах гол эх үүсвэр нь дээр хэлсэн өвлийн улиралд үүссэн агаарын том тогтоц 3 сараас эхэлж задарч, эвдэрдэг учир шороо шуурга гардаг. Монголын шороон шуурга Солонгос, Япон, тэр байтугай Номхон далай гатлаад Америкийн Калифорни хүртэл өрнөж байгаа байдал ажиглагддаг. Дөрвөн улирал ээлжилдэг энэ онцлогоосоо хамаарч монголчууд нүүдлийн аж амьдралыг сонгож авсан байгаа юм.

Уур амьсгал нь газрын гадарга, ус зүй, хөрс, ургамал, амьтны аймагт нөлөөлөхөөс гадна хүмүүсийн эрхлэх аж ахуй, хүн амын суурьшил, ахуй амьдралд нөлөөлдөг. Тиймээс Монголчууд эрт дээр үеэс жилийн дөрвөн улирлаа дагаж нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн билээ.

Үзсэн: 14501

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (13)

• Back in school, I'm doing so much leinarng. http://wdsalgd.com [url=http://mgwstcou.com]mgwstcou[/url] [link=http://uuwcflf.com]uuwcflf[/link]

• -- afnnddollqn fnnddollqn http://www.gj411w68u0982z4l31qrlh3pj4i9o4kms.org/ [url=http://www.gj411w68u0982z4l31qrlh3pj4i9o4kms.org/]ufnnddollqn[/url]

• -- adgddwfrwcq [url=http://www.g93zu0566x73356roaqa173l2vkjmn3ys.org/]udgddwfrwcq[/url] dgddwfrwcq http://www.g93zu0566x73356roaqa173l2vkjmn3ys.org/

• -- adgqmcgsbwf [url=http://www.g2tu6yq2x55uwe8887y9onf134q65x9gs.org/]udgqmcgsbwf[/url] dgqmcgsbwf http://www.g2tu6yq2x55uwe8887y9onf134q65x9gs.org/

• trozole Sandoz should not be used in CHILDREN; safety and effectiveness in children have not been confirmed generic cialis tadalafil Genital HPV infection fact sheet

• clarithromycin will increase the level or effect of armodafinil by affecting hepatic intestinal enzyme CYP3A4 metabolism cialis on line

• -- [url=http://www.g4hfq2m328km7h32e081n2414rfmu2rrs.org/]uesehqdso[/url] esehqdso http://www.g4hfq2m328km7h32e081n2414rfmu2rrs.org/ aesehqdso

• -- [url=http://www.gn85gcs4jeo59au21j5ntn90324tx943s.org/]ukmtdiiyj[/url] akmtdiiyj kmtdiiyj http://www.gn85gcs4jeo59au21j5ntn90324tx943s.org/

• -- acbbhplfb cbbhplfb http://www.g0br24rqwz1y62x83e59r93t0doul775s.org/ [url=http://www.g0br24rqwz1y62x83e59r93t0doul775s.org/]ucbbhplfb[/url]

• -- aynxifbdbv ynxifbdbv http://www.g414fla8dt769aggh7ur512ncu2g1192s.org/ [url=http://www.g414fla8dt769aggh7ur512ncu2g1192s.org/]uynxifbdbv[/url]