Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алтыг Монголбанкинд тушаажээ


Densmaa 2017-04-06 08:04

Оны эцэс хүртэл энэ өсөлт үргэлжилвэл Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах юм

    Монголбанк энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алтыг дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Уг өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах буюу одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой. Алт тушаалт нэмэгдэж байгаатай холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 1 тонн гаруй алтыг өнгөрсөн долоо хоногт цэвэршүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр валютын нөөц 41 сая ам.доллараар энэ долоо хоногт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 2016 онд Монголбанк 18.3 тонн алт худалдан авч байсан юм.

Үзсэн: 1195

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна