Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Лондон бизнес форум” боллоо


Densmaa 2017-04-10 04:04

Форумын үеэр төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөгч харилцан мэдээлэл, санал солилцлоо

     Монгол-Британийн худалдааны танхим, Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран “Лондон бизнес форум”-ыг жил бүр  зохион байгуулдаг.

Лондон хотноо болсон зургаа дахь удаагийн тус форумыг Элчин сайд С.Баяр нээж хэлэхдээ, “Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын олон төлөөлөгч оролцож байгаа нь харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх өргөн боломжийг бүрдүүлж буйг тэмдэглэв”.

Форумд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, энэ  чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилт, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хоёр талын хамтын ажиллагаа, Рио Тинто группын гадаад харилцааны албаны захирал Симон Нивен  “Оюу толгой”-н хоёр дахь шатны үйл явц, төсөл хэрхэн хэрэгжиж байгаа  тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулав.

Энэ удаагийн форумын нээлтийн ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн тухайн өдрийн арилжаа нээх ёслолд оролцов.

Үзсэн: 1106

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна