Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл" олон улсын чуулга уулзалт боллоо


Densmaa 2017-04-11 04:04

Чуулга уулзалтыг зохион байгуулагч Fenwei Energy Information Technology компани Монгол нүүрс ассоциаци болон “Coal Mongolia-2017” чуулгантай хамтран ажиллах болов.

   "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл" олон улсын чуулга уулзалтыг Бээжин хотод долоо дахь удаагаа  зохион байгууллаа.

Чуулганд “Эрдэнэс Таван толгой” ХК, МАК, МонЭнко зэрэг Монголын томоохон нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл оролцсон юм. Тус чуулганыг Хятадын нүүрсний үнэ ханш, худалдааны мэдээллийн хамгийн том цахим хуудсыг эрхлэн явуулдаг Fenwei Energy компани зохион байгуулдаг. Тус компани Монгол нүүрс ассоциаци болон “Coal Mongolia-2017” чуулгантай хамтран ажиллах, гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

Ингэснээр “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг өндөр түвшинд  зохион байгуулж, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг идэвхижүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Үзсэн: 1378

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна