Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Австрийн консерваторт Монголын морин хуурын хичээл заана


Densmaa 2017-04-11 05:04

Австрийн Вена хот дахь Ф.Шубертийн нэрэмжит консерваторийн сургалтын хөтөлбөрт Монголын морин хуурын анги шинээр нээх шийдвэр гарчээ.

ЮНЕСКО-д данстай Монголын морин хуур хөгжмийн зэмсэг дэлхийн сонгодог хөгжмүүдтэй эн зэрэгцэн  эгшиглэх болж байна.

Австрийн Вена хот дахь Ф.Шубертийн  нэрэмжит консерваторийн сургалтын хөтөлбөрт Монголын морин хуурын анги шинээр нээх шийдвэр гарчээ. Тус консерваторийн захирал, хатагтай Даниела Эгг: “Бид зөвхөн Монголын морин хуурийг сургалтанд зориулаад зогсохгүй, Монгол орон монголчуудын тухай бүхэл бүтэн үзэсгэлэн танхим нээж бусад улс орны хөгжимчин, үзэгчдийг татах болно” гэсэн байна.

Австрийн консерватор нь 1867 онд Вена хотноо “Урлагийн тэнгэрүүд” нэртэй  анх нээгдэж байсан 150 жлийн баялаг түүхтэй юм.  

Үзсэн: 2291

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна