Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын эдийн засаг 2017-2018 онд сэргэнэ гэж таамаглал дэвшүүлжээ


Densmaa 2017-04-12 06:04

Азийн Хөгжлийн Банкнаас 2017 онд Монголд эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдэгт судалгаа хийснээ танилцуулсан.

     Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтуудын үр дүнд Монгол Улсын эдийн засаг энэ онд сэргэж 2.5 хувиар өсөх ч, нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал дээд цэгтээ хүрснээр уг өсөлт 2018 онд 2.0 хувь болж буурах төлөвтэй байна хэмээн Азийн Хөгжлийн Банкнаас мэдэгдлээ. Тус банкнаас 2017 онд Монголд эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдэгт судалгаа хийснээ танилцуулсан юм.

Эл судалгаагаар 2015 онд 2.4 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрөгч онд 1.0 хувь болсон нь барилгын салбарын уналт, өрхийн хэрэглээний худалдан авалт саарсантай холбоотой хэмээн тайлбарлав.

Харин 2017-2018 онуудад эдийн засаг сэргэх таамаглалыг Азийн Хөгжлийн Банкнаас дэвшүүлж байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөхийн зэрэгцээ ОУВС болон бусад хөтөлбөрүүд батлагдах хүлээлтээс гадна 580 сая ам. долларын бондын дахин санхүүжилт амжилттай болсон нь эдийн засаг сэргэхэд нөлөөлнө гэж үзжээ.

Үзсэн: 1219

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна