Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн нээгдлээ


Densmaa 2017-04-13 06:04

Монгол Хятадын Засгийн газар хоорондын “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм

     Юань гүрний түүх, соёл дурсгалын үзэсгэлэн БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүлжээ.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Хятадын “Санже соёлыг хөгжүүлэх групп”-тэй хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Юань гүрний түүх, соёл дурсгалыг дэлгэх харуулсан уг үзэсгэлэнг 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Үзсэн: 1723

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна