Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сургалт явуулж байна


Densmaa 2017-04-19 05:04

“Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгож байгаа юм.

     Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас ерөнхий боловсролын найман сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх цуврал сургалтыг явуулж эхлээд байна. Улс орон хөгжихийн хирээр байгалийн унаган төрх алдагдаж, хүрээлэн буй орчин, эко системд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа энэ үед сургалтаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээтэй, байгальд хайртай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэг олгох нь өндөр ач холбогдолтой. Цуврал сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 4-өөс 6-р ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилготой “Би байгальд хайртай” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлаж, хүүхэд бүрийн оролцоог ханган ажиллах юм.

Үзсэн: 2577

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)