Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Д.Мөнхзул дэлхийн аваргын хос алтан медальтан боллоо


Densmaa 2017-05-03 01:05

Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо 4-р сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

       Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн байна. Харин Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байрт оржээ. Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болсон байна.

    Оюуны спортыг дэмжигч Төрийн банк 2015 оноос эхлэн Д.Мөнхзулыг дэмжин ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнээс алтан медаль, Тайландын Паттаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Өсвөрийн аварга, 2016 онд Ази тивийн хошой аварга болж байжээ.

Үзсэн: 1668

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна