Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэлээ


Densmaa 2017-05-15 04:05

Мод тарих үндэсний өдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ. Энэ удаа уг зарлигийн дагуу 15 дахь удаагаа орон даяар мод тарьсан юм. Мод тарих өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ вилла хотхон дахь АСЕМ-ийн цэцэрлэгт мөнх ногоон гацуур мод тарьсан бол өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БОАЖЯ, НЗДТГ болон ТББ-ын төлөөлөгчид мод тарилаа.

Үзсэн: 1704

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна