Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Улаанбаатар-2017” марафонд Кени улсын тамирчин түрүүллээ


Densmaa 2017-05-22 06:05

"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтэд энэ жил 33 мянга гаруй иргэн оролцож, 21 км-ийн зайд МУГТ Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлжээ

     НЗДТГ, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор "Улаанбаатар марафон" тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг.

Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2014 онд 16 мянга, 2015 онд 18 мянга,  2016 онд 27 мянга,  энэ жил  33 мянга гаруй иргэн оролцов.

21 км-ийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин Силлас К.Санг тэргүүлж, 2-р байрт Хилчин спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр, 3-т Алдар спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нар орж ирлээ.

"Улаанбаатар-2017” марафоны ялагч Кени улсын тамирчин Силлас К.Санг эрэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайг 2 цаг 13 минутад туулж тэргүүллээ. Түүний хувийн амжилт нь 2 цаг 12 минут 23 секунд байдаг аж. Тэрбээр "Улаанбаатар марафонд анх удаа ирж оролцож байна. Зам, цаг агаар бүгд тааламжтай сайхан байлаа" гэж сэтгэгдлээ хуваалцаж байв.

Үзсэн: 1475

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна