Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах "Cinema Awards” наадам боллоо


Densmaa 2017-05-22 06:05

Кино наадмын 2016 оны шилдгийн шилдэг кино уран бүтээлээр жүжигчин СТА Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл "Итгэл” уран сайхны кино шалгарлаа.

    Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын "Ocкар” буюу "Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-нд боллоо. Энэхүү наадмыг кино уран бүтээлчид "Монгол Оскар" хэмээн нэрлээд буй. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан байна.

"Cinema Awards” кино наадмын 2016 оны шилдгийн шилдэг кино уран бүтээлээр жүжигчин СТА  Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл "Итгэл” уран сайхны кино  шалгарлаа. Мөн  "Итгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон бол  "Шилдэг хөгжим" шагналыг “Итгэл” киноны уран бүтээлчид мөн хүртэв. “Итгэл” киноны зохиолыг МУСТА жүжигчин Б.Амарсайхан дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн бичсэн. Зохиолч “Энэ хорвоог орхихын цагт чамайг юутай байснаар чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн ганцхан өгүүлбэрээр залуучуудад зөв зан чанарыг уриалсан байв.

Үзсэн: 1882

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна