Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

Дагуурын талыг ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэжээ


Densmaa 2017-07-20 03:07

Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ.

    Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулганаар Монгол улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэжээ.

   Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой билээ. Тийм ч учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой юм. Гишүүн орнууд уг өвийн хувьд хил дамнасан менежмент, бөхөн гөрөөсийн нүүдэл, уул уурхайн асуудал зэрэг нь чухал төдийгүй хил дамнасан өв гэдэг утгаараа бусад орнуудад үлгэр жишээ болох чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

   ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулганд 118 улс орны төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын 7 байгалийн өв, 1 холимог, 27 соёлын өвүүдийг авч хэлэлцэн, 21 өвүүдийг шинээр батлан бүртгэжээ.

Үзсэн: 1672

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна