Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” форум болно


Densmaa 2017-07-27 04:07

2018 онд болох тус форумд 50 гаруй улсын төлөөлөгчид оролцох юм.

    “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзах үеэрээрээ тус форумын бэлтгэл ажлын талаар санал солилцсон байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Манай улс эрс тэс уур амьсгалтай. Үүнийгээ дагаад өвөл агаарын бохирдол, зун хөрсний бохирдол гээд тулгамдсан асуудлууд гарч ирдэг. Улирал хамаарахгүй агаарын бохирдолд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол тээврийн хэрэгсэл. Энэ форумыг Улаанбаатар хотод хийх нь маш их ач холбогдолтой юм” гэлээ.

   2018 онд болох Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумд 50 гаруй улсын төлөөлөгчид оролцох юм байна.

Үзсэн: 1918

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна