Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Тэрэлжийн цогцолбор газар Азийн шилдэг үзэсгэлэнтэй газраар нэрлэжээ


Densmaa 2017-07-31 02:07

CNN агентлагаас гаргасан Азийн үзэсгэлэнтэй 24 газрын жагсаалтын 14-рт Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд орших Тэрэлж байгалийн цогцолбор газрыг онцлон санал болгосон байна.

   Дэлхийн аялагчдад зориулан CNN агентлаг Азийн үзэсгэлэнтэй 24 газрын нэгээр Тэрэлжийн цогцолбор газрыг нэрлэжээ. Тус агентлагаас гаргасан аялагч, жуулчдад зориулсан үзүүштэй газруудын жагсаалтын 14-рт Монгол Улсын нийслэлээс 60 гаруй км зайд орших Тэрэлж байгалийн цогцолбор газрыг онцлон санал болгосон байна.  

   CNN Монголын тухайд өгүүлэхдээ, Монголын нийслэлээс 60-аад км зайд орших Тэрэлж байгалийн цогцолбор газарт зочилж нүүдэлчин монголчуудын амьдралыг сонирхож болно. Олон жуулчин тэнд гэр бүлийн хамт очиж амрахыг эрхэмлэдэг бөгөөд үндэсний уламжлал гэрт хонодог. Энэхүү байгалийн цогцолбор газар нь жижигхэн талбайтай, цөөн тооны жуулчин хүлээж авдаг мэт харагдах ч Тэрэлж нь асар өргөн уудам нутгийг хамардаг бөгөөд явган болон мориор туулж танилцах боломжтой юм. Гол кемпээс хэдхэн минут яваад монгол ковбойчууд хэрхэн морь сургаж, хонь маллахыг харж болно. Бусад үйл ажиллагаанд явган аялал, ууланд авирах, цанаар гулгах зэрэг орно. Хагийн хар нуураас 20 гаруй км яваад Естийн халуун рашаан байдаг. Улаанбаатар дахь аялал жуулчлалын оператор компаниуд Тэрэлж рүү зорчих аялалыг тогтмол зохион байгуулдаг” гэжээ.         

Үзсэн: 2845

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна