Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо


Densmaa 2017-08-28 07:08

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2017 оны ДАШТ-д Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ П.Орхон дэлхийн аварга болсон бол эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медаль хүртжээ.

   Франц улсын нийслэл Парис хотноо бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ. Мөн нэг тавдугаар байрын амжилтыг үзүүлсэн байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ П.Орхон дэлхийн аварга болсон билээ. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүч үзэж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн  билээ. Тэгвэл манай тамирчид өнөө өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ.

   Шинэхэн аварга болоод ДАШТ-ий хошой хүрэл медальт тамирчдыг гэр бүл, найз нөхөд, клубын хамт  олон нь “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр тосон авч, баяр хүргэжээ. Манай бөх П.Орхон ДАШТ-ий  шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА болсон. Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн дал бааг Парисын тэнгэрт мандуулсан юм.

Үзсэн: 1181

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна