Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна


Densmaa 2017-08-28 07:08

манай гурван боксчин эхний тулаанаа хийж бүгд өрсөлдөгчөө илүүрхэн яллаа.

   ХБНГУ-ын Гамбург хотноо болж байгаа сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорьж байгаа манай гурван боксчин эхний тулаанаа хийж бүгд өрсөлдөгчөө илүүрхэн яллаа.
Урьд шөнө тус тэмцээний 64 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Чинзориг хоёрдугаар тойрогт учраагаа ялснаар хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Тэрбээр эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Унгарын тамирчин Ричард Ковачийг 5:0 харьцаагаар ялсан байна. Б.Чинзориг маргааш 2017 оны Европ тивийн аварга, Армяны боксчин Оганес Бачковтой хүрэл медалийн төлөө тоглоно.

Үзсэн: 1393

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна