Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк байгуулахад ОУСК хамтран ажиллаж байна


Densmaa 2017-09-06 04:09

Эмээлтийн хөнгөн үйлдвэр технологийн парк нь орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэр, агуулахтай байх бөгөөд дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудаас бүрдэх юм байна.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан менежер Изабел Чаттертоныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хотын дарга “Олон улсын санхүүгийн корпорацитай Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа дурдаад нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оруулахад анхааран дэмжин ажиллаж байна” гэлээ. Олон улсын санхүүгийн корпораци Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн паркийн төсөл дээр урьдчилсан байдлаар дүн шинжилгээ хийж, нийслэлийн холбогдох албаныханд танилцуулаад байгаа юм.  

    Байгаль экологид ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг шинэ суурьшлийн бүсэд төвлөрүүлж, хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн парк байгуулахаар болсон юм.  Эмээлтийн хөнгөн үйлдвэр технологийн парк нь орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэр, агуулахтай байх бөгөөд дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудаас бүрдэх юм байна.

Үзсэн: 1261

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна