Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Сергей Бубка: Монголчууд жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр дэлхийд тэргүүлж байна


Densmaa 2017-10-16 07:10

Тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоонсон цуут тамирчин Сергей Бубка манай оронд зочиллоо

   Тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоосон, дэлхийн зургаан удаагийн аварга, олимпийн аварга Сергей Бубка манай оронд зочиллоо. ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Украины Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч, дэлхийн хөнгөн атлетикийн холбооны дэд тэргүүн тэрбээр Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сергей Бубка “Монголчууд тэсвэр хатуужил, эрэмгий зоригтой ард түмэн. Монголчууд жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр дэлхийд тэргүүлж байна. Олимпийн наадамд амжилт гаргана гэдэг нарийн зохион байгуулалт, шинжлэх ухаанд тулгуурласан бэлтгэл хэрэгтэй. Танай оронд өндөр хөгжсөн спортын төрлөөр бид олимп, дэлхийн медальтан төрүүлэхээр зорьж байна. Энэ зорилгодоо хүрэх хамгийн богино зам бол яах аргагүй монголчуудаас суралцах явдал юм” гэлээ.

Үзсэн: 1432

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна