Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ


Densmaa 2017-10-27 03:10

Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд, үндэсний бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж,  гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар  санал солилцлоо.  Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд, үндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм. Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо.

                  

Үзсэн: 1313

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна