Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Инвест Монголия - 2017” чуулга уулзалт энэ сарын 24-нд Токио хотод болох гэж байна


Densmaa 2017-11-01 06:11

Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж эхэллээ

     Японы хөрөнгө оруулалттай “Фронтиер” ХХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголия - 2017” чуулга уулзалт энэ сарын 24-нд Токио хотод болох гэж байна. Уулзалтад оролцохоор УИХ-ын гишүүд, 40 гаруй илтгэгч болон 300 гаруй зочин бүртгүүлжээ. Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин  төгөлдөр хэрэгжиж байгаа энэ үед зохион тус чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байгаа юм. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж эхэлсэн. “Фронтиер” ХХК –ны тухайд сүүлийн таван жилийн турш уг арга хэмжээг Улаанбаатар, Токио хотуудад зохион байгуулж байгаа. Өнгөрөгч  9-р сард “Инвест Монголия – 2017” чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээ, хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам, хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцсэн юм.

Үзсэн: 1221

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна