Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Хорьдол Сарьдаг дархан цаазат газраа дээдэлье” баримтат кино хийж байна


Densmaa 2017-11-22 06:11

Дархан цаазат газрын түүхэн баримт, хөгжил дэвшлийг 2007, 2017 онуудаар буюу сүүлийн 10 жилээр харьцуулж, үзүүлнэ.

    Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд “Хорьдол Сарьдаг дархан цаазат газраа дээдэлье” баримтат кино хийж байна. Уг баримтат киногоор тухайн дархан цаазат газрын түүхэн баримт, хөгжил дэвшлийг 2007, 2017 онуудаар буюу сүүлийн 10 жилээр харьцуулж, үзүүлэх юм. Уг баримтат киног БОАЖЯ–ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой  аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хийж байгаа юм. Хөвсгөл аймгийн нутагт орших Хорьдол Сарьдагийн нуруу нь байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг. Хорьдол Сарьдагийн нурууны хар мод голлосон шинэсэн тайгад ховор амьтан ургамал элбэг байдаг. Буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр зэрэг амьтадаас гадна хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувууд энэ нутагт элбэг. Мөн Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэнховор хөхтөн амьтан амьдардаг. Түүнчлэн 3000 ам километр газарт эртний мөстөл болж байсан ул мөр хадгалагдан үлдсэн байдаг. Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авсан юм.

Үзсэн: 3085

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна