Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

81 настай аялагч Блэшфорд Снелл Монголд хамт аялах хүн хайжээ


Densmaa 2017-11-24 03:11

Блэшфорд ирэх жилийн долдугаар сард Алтай Таван Богд руу явж, нутгийн ардад эмчилгээ үзүүлэн, хэд хэдэн агуйд очиж, ховордсон амьтад, болон ургамал судлах зорилготой

    Английн 81 настай, хурандаа, нэрт аялагч Блэшфорд Снеллээр ахлуулсан аялалын баг ирэх зун Монгол улсаар аялахаар төлөвлөсөн тухайгаа мэдээлсэн байна. Блэшфорд 23 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор 12 хүн түүний багт орохоор бүртгүүлжээ. Археологи, ургамал, амьтад болон нийгмийн ажилд сонирхолтой хүмүүс түүнтэй хамт аялах юм байна.  Тэрээр 1969 онд ШУ-ны нийгэмлэг байгуулсан байна. Нийгэмлэгээрээ дамжуулж энэ оны эхээр 18 хүний хамт Амазон мөрөн рүү аялсан. Монголд хийх аяллынхаа үеэр бөхөнгийн судалгаа хийж тоо толгойн нь тогтоохоос гадна өвчлөлтийн байдлыг судлах юм. Аяллын багт нь Малайз, Англи, Австралийн эмч нар багтах юм байна. Тэд сургуулийн  сурагчдад харааны шил, ном өгөх зэргийг өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Монголын талаас МУИС-ийн зарим эрдэмтэн багш нар аялалд хамтран оролцох юм. Блэшфорд “Азийн Монгол орны онгон зэрлэг байдал сонирхлыг нь их татаж байгаа. Судлах зүйл ч ихтэй орон” хэмээжээ.

Үзсэн: 1500

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна