Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Спортынхон шилдгүүдээ тодрууллаа


Densmaa 2017-12-21 05:12

"Оны шилдэг тамирчин" шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслолын шилдгээр МУГТ Д.Сумъяа тодорлоо.

    "Оны шилдэг тамирчин" шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол боллоо. "Бөртэ чоно-2017" шилжин явах цомын эзнээр жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрвөнтөө түрүү хүртсэн цорын ганц тамирчнаар тодорсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа улиран одож буй 2017 оны "Шилдгийн шилдэг тамирчин"-аар тодорлоо. 15 дахь жилдээ болж буй "Бөртэ чоно-2017"-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан юм. МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно" цомыг хамгийн олон удаа МУГТ Хашбаатарын Цагаанбаатар хүртэж байжээ.  

Үзсэн: 1388

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна