Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Гүйлтийн цанын төрлөөр олимпод өрсөлдөх цаначид 10 км болон 15 км-т уралдана.


Densmaa 2018-01-24 04:01

Монгол улсаас гүйлтийн цанын хоёр тамирчин “Пёнчан 2018” олимпийн наадамд оролцоно.

   БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн 23-р олимп нээлтээ хийхэд 16 хоногийн хугацаа үлдлээ. Энэхүү наадамд Монгол улсаас гүйлтийн цанын хоёр тамирчин орох болсныг 1 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор баталгаажуулжээ. Олон улсын цанын холбооноос гүйлтийн цанын төрлөөр өрсөлдөх орны квотыг албан ёсоор гаргалаа. Энэхүү жагсаалтад Монгол улсаас хоёр тамирчин эрхийн болзол хангаж, олимпийн наадамд уралдахаар болж байна. Энэ талаар Монголын цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн хэлэхдээ “Өчигдөр олон улсын цанын холбооноос тамирчдын квотыг гаргалаа. Манай хоёр тамирчны эрх баталгаажсан байна” гэлээ. Гүйлтийн цанын төрлөөр олимпод өрсөлдөх цаначид 10 км болон 15 км-т уралдана. Мөн пара цаначин Б.Ганболд эрхээ авсан бөгөөд түүний хувьд 'Сочи-2010' өвлийн паралимпод уралдсан билээ. 

Үзсэн: 1411

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна