Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“Mongolia Mining 2018” үзэсгэлэн өнгөт металыг онцолно


Densmaa 2018-02-22 05:02

“Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ6

   “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын “Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатар хотноо болох гэж байна.

   Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Өнгөт металын сэдвийг онцлох энэ удаагийн үзэсгэлэнд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна. Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд Канад улсаас өргөн бүрэлдэхүүнтэй 10 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болжээ. Мөн үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбарын онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ компаниудын илтгэл тавигдах юм. “Mongolia Mining” үзэсгэлэн нь жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Үзсэн: 1377

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна