Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ 3 ЖҮДОЧ АНЭУ-ЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАНА


Densmaa 2018-02-22 05:02

Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн улсын нэр дээр барилдах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ.

    Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн улсын нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ. Тодруулбал, манай шилдэг  эрэгтэй жүдочид болох  ОУХМ Д.Төмөрхүлэг Н.Дагвасүрэн Б.Тэмүүлэн нар Эмират улсад уригдсан байна. Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж 2018 оны тавдугаар сараас эхлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэхээр болжээ. Монголын тамирчид Олимп, дэлхийн тэмцээнээс жудо бөхийн төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлдэг юм. Сонирхуулахад Олон улсын жудо бөхийн холбооноос 2017 онд шинэчилсэн чансаагаар эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинг МУГТ М.Уранцэцэг 3250 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн чансааг МУГТ Д.Сумьяа 3520 оноогоор тэргүүлж байна. Мөн Монголын эрэгтэй жудочид дэлхийн чансааны эхний 10-т тогтмол бичигддэг юм.

 

Үзсэн: 2018

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна