Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ ХҮҮХЭД- "АЗИЙН МОДЕЛЬ" АГЕНТЛАГЫН ЗАГВАР ӨМСӨГЧ М. АНУ


Densmaa 2018-02-26 09:02

Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа олон арван хүүхдүүдийн төлөөлөл болгож энэ удаад Мөнхбатын Ануг онцоллоо.

 Энэ удаад “Монгол- Оюу” сургуулийн 4-р  ангийн сурагч Ануг онцолж байна. Тэрээр «Азийн модел» агентлагын загвар өмсч төдийгүй “Аавдаа”, “Миний дуу” зэрэг дууныхаа шүлгийг өөрөө тэрлэсэн авьяаслаг  сурагч билээ. Анх 3 настайдаа загварын тайзан дээр алхаж,  «Говь»  брэндийн нүүр царай болж байсан тэрээр одоо  «Азийн модел» агентлагт загвар өмсч байна.  Ану Хөх хотод зохион байгуулагдсан «Хүүхдийн азийн модел» шалгаруулах тэмцээнд оролцож 300 гаруй хүүхдээс шилдэг 30-д шалгарч улмаар Шанхай ходтод болох «Олон улсын хүүхдийн модел» шалгаруулах тэмцээний эрх авсан байна. Тэрээр 2016 онд Шанхай хотод болсон энэ «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Английн элчин сайдын яамнаас анх удаа 4 хүүхдэд  «Олон улсын хүүхдийн модел» гэсэн сертификат олгосон байна. Ану энэ дөрвөн хүүхдийн тоонд багтаж “Олон улсын хүүхдийн модел» гэсэн сертификатын эзэн болжээ.

/Яриа/ Ану: Би 3 настайдаа Говь кашмирын нүүр царай болж байсан, тэгээд загвар өмсөж эхэлсэн. Тэмцээн уралдаанд оролцоход модель, загвар өмсөгч болох нь илүү гоё байдаг. Содтуяа багш загвар өмсөхийг, Жагаа багш дуулахыг заадаг. Загвар өмсөгч хүн гэдэг тайзан дээр унасан ч тэр үедээ загвараа өмсөж л байх ёстой. Ихэвчлэн чөлөөт, үндэсний хувцас өмсдөг заримдаа карнавал өмсдөг.  Саяхан дэлхийн модель шалгаруулах олон улсын 300 гаад хүүхэд оролцсон тэмцээнд түрүүлсэн. Хөх хот, Шанхай хоёрын тайзан дээр гарсан, дандаа Хятад хүүхдүүд байсан. Тэрэнд загварын агентлагаа явсан. Бид нар Монголоос анх удаа дэлхийн хүүхдийн моделийн тэмцээн орсон. Монгол хүүхдүүдээс Хятад хүүхдүүдийн хувцас нь өөр, бас алхаж байх үедээ үсээ хаяж ч юм уу тийм байдал гаргадгаараа давуу талтай байсан . Миний анхны уран бүтээл «Аавдаа » гэдэг дуу бий. Тэр дууныхаа клипийг өнгөрсөн 2017 оны 11 сард хийлгэсэн. Үүний дараа « Миний дуу » нэртэй хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу гаргасан. Жаргалсайхан багш маань миний зохиосон шүлгээс сэдэвлэн "Аавдаа" гэсэн дуу гаргасан. Би аавдаа их хайртай. Зарим зүйлийг ээжээсээ асуухаар ааваасаа асуу гэдэг. Аав маань их завгүй байсан ч ингэдэг тэгдэг гээд хэлж өгдөг. Тэгээд аавтайгаа их дотно байдаг болохоор аавдаа их хайртай. Тэгээд аавдаа гэдэр дуу гаргасан. Хамгийн эхлээд аавтайгаа тоглодог, аав маань над руу инээдэг хэсгээ тэгээд аавтайгаа дандаа байхыг хүссэн тухайгаа бичсэн. Тэгээд манай Жагаа багш маань ганц нэг үгийг нь зассан. Хамгийн анх шүлгийг маань багш сонссон. Тэгээд ээжид, хүүхэд чинь их гоё шүлэг зохиосон байна, дуулуулъя гэсэн. Аав ээж хэлсэн. Аав маань охиндоо хайртай юм чинь бүх зардлыг нь даана гээд дуу бүтсэн.

 /Яриа/ Ану: Би ирээдүйд дуучин, жүжигчин болохыг хүсдэг, загвараа хаяхгүй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд идэвхтэй, зорилготой байх ёстой. Зорилгогүй байвал өөрийнхөө хүссэн зүйлд хүрч чадахгүй. Мөрөөдөлдөө үнэнч зүтгээрэй залхуурч болохгүй тэгэхгүй бол өөрийнхөө хүссэн зүйлд хүрч чадахгүй. Монгол хүн байна гэдэг нь ёс заншлаа сайн мэддэг, эх орондоо хайртай, эх орныхоо төлөө гэсэн хүнийг хэлдэг гэж боддог. Монгол хүүхэд гэж ёс заншлаа одооноос сурч эхэлж хүүхдийг хэлнэ. Би хөдөө явах дуртай. Аав ээжтэйгээ саяхан хөдөө явсан. Хөдөө явахдаа малтай яаж харьцах тухай ойлгосон , эхлээд их малаас айдаг байсан. Одоо айхаа больсон, үнээ сааж сурсан. Үе тэнгийнхэндээ хандаж залхуурч болохгүй шүү, мөрөөдөлдөө үнэнч байгаарай, өөрийн чинь мөрөөдөл биелнэ гэж итгэ гэж хэлмээр байна. Манай аав ээж хоёр миний охин хичээгээд л бай тэгж байгаад ээж аав хоёрынхоо том ачийг хариулна гэдэг. Багш бол манай ангийн хамгийн авьяаслаг охин гээд ямар нэг урлагийн юм болохоор намайг л дуудаг. Чөлөөт цагаараа ном унших, хичээлээ давтах, найзуудтайгаа гадуур зугаалах дуртай. Би дэлхийн сонгодог зохиолуудын цувралыг уншдаг их сонирхолтой байдаг.

 Ану өөрийн гурав дахь уран бүтээлээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр олон нийтийн хүртээл болгохоор зэхэж байна.

/Яриа/Ану:"Ээждээ" гэдэг уран бүтээл гаргаж байгаа. Хишигбаярын уран бүтээл. Хишигбаяр багш дээрээ ажиллаж байгаа, үг нь их таалагдсан. Ээжээсээ эхлээд төрөө, тэгээд дараа нь ээжтэйгээ хамт байдаг тийм үйл явдал гаргасан. Эхлээд сонсохдоо дуугаа цээжилдэггүй. Гэхдээ нэг хоёр бэлдээд ирэхээр цаанаасаа аяыг нь мэдрээд эхэлдэг.

Түүний ойрын зорилго бол 12-р ангиа төгстөл онц сурах, бас сургууль болон ангидаа манлайлагч хүүхэд байхыг хүсдэг. Харин холын мөрөөдөл нь дунд сургуулиа төгссөний дараа өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу дэлхийн алдартай загварын агентлагт загвар өмсөх. Түүнчлэн  хүмүүнлэгийн элч болсон жүжигчин болохыг хүсдэг байна.  Яг юу хүсч, юунд зорьж байна түүнийхээ төлөө туушдаа байж чадвал мөрөөдөл биелдэг гэдгийг нэвтрүүлгийн зочин Ану онцоллоо. Зүрх сэтгэлдээ шинэ мөрөөдөл тээн зорилго өөдөө тэмүүлж яваа хүүхэд бүрт амжилт хүсье.

                                                                   

Үзсэн: 3212