Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОУВС-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС III ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРНА


Densmaa 2018-04-02 04:04

Гурван жилийн хугацаанд нийт 314.5 сая зээлжих тусгай эрх буюу 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хүлээн авна.

   Олон Улсын валютын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн гуравдугаар үнэлгээг хэлэлцэж батласан байна. Монгол дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер ОУВС-аас Монгол Улсад дахин 30 сая ам.долларын санхүүжилт олгох нөхцөл бүрдсэн болохыг хэллээ. Хөтөлбөр хэрэгжилтийн үнэлгээг гурван сар тутамд хэлэлцдэг. Хамгийн сүүлд 2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үнэлгээг захирлуудын зөвлөлөөс хэлэлцэж амжилттай хэрэгжиж буй гэсэн дүгнэлтэд хүрчээ.   Энэ тухай суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улсын эдийн засаг бидний тооцоолж байснаас эрчимтэй сэргэсэн бөгөөд хугацаа  дөхсөн гадаад бондуудыг өмнөхөөс бага хүүгээр сунгаж чадсан. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш шийдвэртэй арга хэмжээ авч чадсан тул эерэг үр дүн” гарсан гэлээ.

    ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилт хэрэгжиж эхэлснээр 2017 оны эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан бөгөөд гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт дөхсөн. Мөн төгрөгийн ханш тогтворжсон зэрэг эерэг үр дүнд хүрснийг Суурин төлөөлөгч онцоллоо.

Үзсэн: 1131

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна