Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

“ОЮУТОЛГОЙ”-Н ГҮНИЙ УУРХАЙД ДЭЛХИЙД ТОМД ТООЦОГДОХ МАЛТЛАГЫН АЖИЛ ӨРНӨЛӨӨ


Densmaa 2018-04-17 04:04

12 800 куб метр эзэлхүүнтэй талбайн малталтын ажлыг 15 хүн 210 хоногт багтаан дуусгажээ.

   Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Оюутолгой”-н гүнийн уурхайг бүтээн байгуулалтаас  үйлдвэрлэлийн үе шат руу шилжүүлэхийн тулд хэд, хэдэн чухал байгууламжийг ашиглалтад оруулах ёстой. Тэгвэл гүний уурхайд дэлхийн гуравт орох хүчин чадал бүхий "PC-1" анхдагч бутлуурыг суурилуулахаар ажиллаж байна.

   Олимпийн таван усан сантай тэнцэхүйц буюу 12 800 куб метр эзэлхүүнтэй талбайн малталтын ажлыг 15 хүн 210 хоногт багтаан дуусгажээ. “Оюутолгой” компани дэлхийд томоохон малтлагад тооцогдох уг камерыг “Аварга” хэмээн нэрийдсэн нь учиртай аж. Бүрэн ашиглалтад орсны дараа дээрх камераар хоногт 4000 мянган тонн хүдэр дамжих нөхцөл бүрдэх юм. “Анхдагч бутлуур” нь 9 метр буюу Сүхбаатарын хөшөөтэй тэнцэхүйц өндөртэй, жин нь 300 тонн бөгөөд “Боинг- 747” онгоцтой дүйх аж. Одоогийн байдлаар гүний уурхайд нэг ээлжинд 400 гаруй хүн  ажиллаж байна.

Үзсэн: 1085

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна