Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Б.БУДЖАРГАЛ, НЬЮ-ЙОРКИЙН МАРАФОНД 1304 КМ ЗАМ ТУУЛЖ ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ


Densmaa 2018-04-30 07:04

Манай тамирчин Б.Буджаргал 2015 онд анх удаагаа оролцож, 10 дугаар байрт шалгарч байжээ.

   АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-нд зохион байгуулсан Дэлхийн холын зайн гүйлтийн зургаа ба арван өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээнд хурдаа сорьсон Б.Буджаргал дэд байр эзэллээ.

  Тэрбээр, Шри Чинмойн марафон гэгддэг тус тэмцээний 10 өдөр, шөнийн марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож 810.4 миль буюу 1304 км замыг туулж хоёрдугаар байрт шалгарсан.

  ОУХМ Б.Буджаргал  өнгөрсөн жилийн нээлттэй тэмцээнд 10 өдөрт 1189.30 км гүйж түрүүлж байсан бол хэт холын зайн марафоны энэ тэмцээнд тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 градусын хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр, шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьдог. Энэхүү уралдаан нь тамирчдаас биеийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг. Манай тамирчин Б.Буджаргал 2015 онд тус тэмцээнд анх удаагаа оролцож, 10 дугаар байрт шалгарч байжээ. 

Үзсэн: 1184

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна