Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Б.ЧИМЭДЦЭРЭН ӨМНӨД АФРИКТ ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ


Densmaa 2018-04-30 07:04

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МФНХ/-ны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулав.

   ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад болон насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.

 Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д ОУХМ Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандууллаа. Тэрбээр хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга эрхэм алдрын эзэн болсон бөгөөд өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Ази тивийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч тамирчин юм. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д Төрийн дууллаа хоёртоо эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулжээ.

Үзсэн: 1203

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна