Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс хос алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ


Densmaa 2018-05-02 05:05

40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсноос манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

   Албани улсын Дуррис хотноо 4 дүгээр 20-29-нд болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

   Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагч оюун ухаанаа сорьсноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-нд Манай улсын баг тамирчдаас тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны дэд мастер Д.Мөнхзул түрүүлж алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын болзол хангажээ.

Мөн ДШХ-ны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медалийн эзэн болсон бол ДШХ-ны дэд мастер Х.Есүгэн, Б.Тэнүүнболд нар хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна. 

Охидын 7 хүртэлх насны ангилалд тамирчин Н.Содгэрэлт, хүрэл медаль хүртэж ДШХ-ны дэд мастер цолны болзол хангасан бол ДШХ-ны дэд мастер Г.Лхагважэд хүрэл медаль хүртжээ.

Өнгөрсөн жил Румын улсад болсон Сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, нэг мөнгө, хүрэл медальтай ирж байсан юм.

Үзсэн: 1201

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна